Дүрэм
Монголын ачаа тээврийн ассоциаци” ГҮТББ-ын бүх гишүүдийн хурлын 2023-ны 11-р сарын 03-ны өдрийн Ү/002/23 тоот Тогтоолын хавсралт-1
1.1. Төрийн бус байгууллагын нэр нь: “Монголын Ачаа Тээврийн Ассоциаци” ГҮТББ,
1.2. Товчилсон нэр нь: “Цаашид товчилсон нэр нь “MATA” гэх,
1.3. Англиар “Mongolian Freight Transport Association” гэх
1.4. Холбоо нь өөрийн бодлого үйл ажиллагаагаа хараат бусаар явуулж, төр түүний байгууллага, Төрийн өмчийн оролцоотой аж ахүй нэгжтэй хамтран ажиллах, гэрээ, хэлэлцээр байгуулах, нүүрс тээврийн салбарын хөгжил, зохион байгуулалтанд өөрийн үзэл санаа, байр суурийг тусгуулж, хамтран ажиллахад чиглэж ажиллана.
1.5. Нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй холбоод /компаниудын/-ын нэгдэл болохынхоо хувьд тэдгээрийг төлөөлөх, төр, түүний байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай уяалдуулан ажиллах, хамтран ажиллахад шаардлагатай бүхий л талын харилцааг зохион байгуулж, үүсгэж ажиллана.
1.6. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус/ байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
1.7. Төрийн бус байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас ашиглах бөгөөд хэвлэл, цахим хуудас, банканд харилцах данстай байх бөгөөд Удирдах зөвлөлөөс батална.2.1. Оноосон нэр: "Монголын Ачаа Тээврийн Ассоциаци” ГҮТББ /цаашид "Холбоо" гэх/ гэсэн оноосон нэртэй байна.
2.2. Эрх зүйн хэлбэр: Гишүүддээ үйлчилдэг.
2.3. Зохион байгуулалтын хэлбэр: Ашгийн бус
2.4. Холбоо нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээтэй, дүрэмтэй хуулийн этгээд байна.
2.5. Холбоо нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, салбарын дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллаж, хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.6. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
2.6.1. “Монголын Ачаа Тээврийн Ассоциаци" ГҮТББ-ын гишүүд” гэж холбоод гишүүнээр элсэж, гэрчилгээ авсан нүүрс тээврийн компаниудыг;
2.6.2. "Удирдах зөвлөл" гэж Бүх гишүүдээс сонгогдсон хуулийн этгээдийн төлөөллийг;
2.6.3. "Хяналтын зөвлөл" гэж Бүх гишүүдээс сонгогдсон нэр бүхий гишүүдийг;
2.6.4. "Ажлын алба" гэж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй гүйцэтгэх захирал, ажилчдыг,
2.6.5. "Гишүүний гэрчилгээ, батламж” гэж холбооны гишүүнээр элсэн шаардлагыг бүрэн хангасан компанид олгож гишүүн болохыг тодорхойлсон баримт бичгийг.
2.7. Улаанбаатар, Баянзүрх, 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-83/1, UB TOWER PLUS 602 тоот хаягт байрлана.3.1. “Монголын Ачаа Тээврийн Ассоциаци” ГҮТББ-ын эрхэм зорилго нь Монголын эрдэс баялгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй гишүүн компаниудын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх, авто тээврийн харилцаанд оролцож байгаа талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Авто тээврийн хууль, тогтоомж тэтгээрийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлж, тээвэр эрхлэгчдийн нэгдмэл байдлыг хангах, гишүүдийнхээ зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
3.2. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг өмнөө тавьж ажиллана.
3.2.1. Холбооны гишүүдийнхээ нийтлэг хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах;
3.2.2. Монголын нүүрсний авто тээвэр эрхлэгч компаниудын үйл ажиллагааг Төрийн эрх бүхий байгууллага, төлөөллийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, түүний дагуу сургалт сурталчилгаа явуулах;
3.2.3. Монголын нүүрсний авто тээвэр эрхлэгч компаниудын үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар Төрийн эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөх, тодорхой шийдвэрт хүрэх;
3.2.4. Нүүрс тээврийн салбарын үйл ажиллагаанд холбооны оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх;
3.2.5. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд холбооны эрх ашгийг тусгуулах;
3.2.6. Олон улсын тээвэр, дотоодын нүүрс тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, системийн шинэчлэлтийг хийх, туршлага судлах;
3.2.7. Олон улсын болон дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох;
3.2.8. Холбооны болон гишүүдийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалж төр түүний байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд гишүүн байгууллагуудыг өмнөөс төлөөлж нэхэмжлэл гаргах;
3.2.9. Холбооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэх, өөрийгөө удирдах зарчмыг баримтлах ба зорилгоо хэрэгжүүлэхдээ арга зүйн удирдлагыг олон улсын Стандартад нийцсэн зарчмын хүрээнд явуулна;
3.2.10. Холбоо нь ил тод, гишүүдэд нээлттэй, ардчилсан замаар үндсэн асуудлаа хамтран шийдвэрлэн, гаргасан шийдвэрийг холбооны гишүүд биелүүлэх зарчмыг баримтална;
3.2.11. Холбооны гишүүд бүр төрийн хуулийг дээдлэн, эрx үүргээ ухамсартайгаар биелүүлж, ёс зүйн хэм хэмжээнд захирагдана;
3.2.12. Хүнд суртал, авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэх, нийгмийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.4.1. Холбооны дүрэм, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, дүрэм, журмуудтай үйл ажиллагаа, дүрэм журмаа уялдуулж ажиллана.
4.2. Бүхийл үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулна. Албан ёсны мэдээллийн суваг нь цахим хуудас байна.
4.3. Бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх, тэдний төлөөлөх бөгөөд үйл ажиллагаандаа нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрмэлзэнэ.
4.4. Холбооны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хамтын удирдлагын зарчмыг баримталж, олонхийн саналаар шийдвэр гаргах ба энэхүү шийдвэрийг бүх түвшинд мөрдөж ажиллана.
4.5. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.5.1. Дүрмийн үйлчлэх хүрээ нь “Монголын Ачаа Тээврийн Ассоциаци” ГҮТББ-ын гишүүдэд үйлчилнэ.
6.1. “Монголын Ачаа Тээврийн Ассоциаци” ГҮТББ -ын дүрмийг гишүүд дагаж мөрдөнө.
7.1. Холбоо нь дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
- Бүх гишүүдийн хурал,
- Удирдах зөвлөл,
- Хяналтын зөвлөл,
- Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч,
- Гүйцэтгэх захирал,
- Ажлын алба гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна.
7.2. Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Хурал нь:
- Ээлжит
- Ээлжит бус байна.
7.3. Ээлжит хурлыг жилд 2 удаа ажлын алба зохион байгуулж хуралдуулна.
7.4. Ээлжит бус хурлыг дараах тохиолдолд Удирдах зөвлөл тогтоол гаргаж зарлан хуралдуулна. Үүнд:
- Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах хүсэлтийг бүх гишүүдийн олонхийн саналаар,
- Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж удирдах ЗӨВЛӨЛИЙН гишүүдийн олонхийн саналаар,
7.5. Удирдах зөвлөл нь холбооны бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт эрх барих дээд байгууллага нь байна.
7.6. Удирдах зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
7.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг Бүх гишүүдийн хурлаас сонгуулийн журмаар 2 жилийн хугацаатайгаар сонгоно.
7.8. Хяналтын зөвлөл нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
7.9. Хяналтын зөвлөлийн гишүүдийг Бүх гишүүдийн хурлаас сонгуулийн журмаар 2 жилийн хугацаатайгаар сонгоно.
7.10. Бүх гишүүдийн хурлаас Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчийг 2 жилийн хугацаатай нууц санал хураалтын зарчмаар сонгоно.
7.11. Ерөнхийлөгч гүйцэтгэх захирлыг 2 жилийн хугацаатай томилно.
7.12. Холбооны ажлын албыг Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчөөр батламжилсаны үндсэн дээр гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, томилж ажлуулна.8.1. Холбооны бүх гишүүд Удирдах зөвлөлийн гишүүд болон Хяналтын зөвлөлийг нийт гишүүдийн саналаар сонгож шийдвэрлэнэ.
8.2. Холбооны бүх гишүүдийн 66,6 хувь буюу дйилэнхи олонхи оролцсон тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
8.3. Бүх гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хэлэлцэн, тогтоол гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.
8.4. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнийг нийт гишүүдийн 100 хувь нь дэмжсэн байхыг шаардана.
8.5. Удирдах зөвлөлөөс холбооны гишүүнээс гарах саналыг холбооны Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж хасна. Үүнд:
8.5.1. Энэхүү дүрэм, бусад журам, холбооны шийдвэрийг зөрчсөн тохиолдолд,
8.52. Холбооны үйл ажиллагааг гутаан доромжлох, олон нийтэд буруу ташаа, сөрөг мэдээлэл хүргэх гэх мэт /үүгээр хязгаарлагдахгүй/
8.5.3. Жилийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцоогүй.
8.5.4. Холбооны гишүүний хураамжаа төлөөгүй,
8.5.5. Холбооны гишүүнд тавих шаардлагыг хангахгүй болсон нь Хяналтын зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоогдсон.
8.5.6. Холбооноос гарах хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд.9.1. Холбооны удирдлагыг бүх гишүүдээс сонгогдсон, тэдгээрийг төлөөлөн шийдвэр гаргах Удирдах Зөвлөл хэрэгжүүлнэ.
9.2. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнд тавигдах шаардлага. Үүнд:
9.2.1. Ачаа тээврийн салбарт 5-аас доошгүй жил удирдах ажил хийж гүйцэтгэсэн байх,
9.3. Удирдах зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн даргыг 2 жилийн хугацаатайгаар сонгоно. 1 удаа улируулан сонгож болно.
9.4. Холбооны удирдах зөвлөл 11 гишүүдтэй байна. Гишүүдийн тоог нийт гишүүдийн тоонд нийцүүлэн өөрчилж болох бөгөөд сондгой тооны бүрэлдэхүүнтэй байна.
9.5. Удирдах зөвлөлийн хурлыг удирдах зөвлөлийн дарга удирдаж, ийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргана. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
9.6. Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Удирдах зөвлөл шаардлагатай үед хэдийд ч хуралдаж болно. Хуралдааныг холбооны гүйцэтгэх захирал зохион байгуулна.
9.7. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хуралд оролцсон удирдах зөвлөлийн гишүүдийн 90 хувь нь хэлэлцэх асуудлыг дэмжсэнээр гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болно.
9.8. Хурлыг биечлэн болон цахимаар зохион байгуулж болно. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
9.9. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
9.10. Удирдах зөвлөл дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
9.10.1. Удирдах зөвлөлийн даргыг сонгох,
9.10.2. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,
9.10.3. Холбооны гишүүдийн сар бүр тогтмол төлөх хураамжийн хэмжээг тогтоох,
9.10.4. Холбооны тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргах,
9.10.5. Холбооны шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрэм, заавар батлах,
9.10.6. Холбооны бүтэц, орон тоо, төлөвлөгөө, төсвийг хянаж, батлах,
9.10.7. Холбооны гүйцэтгэх захирлыг сонгож томилох, чөлөөлөх, ажлын тайланг дүгнэх,
9.10.8. Ажлын албаны орон тоо, бүтэц зохион байгуулалт, ажилтнуудын цалинг шинэчлэн батлах,
9.10.9. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүд, сонгуульт ажилтанд зөвлөгөө, чиглэл өгөх, хариуцлага тооцох, гишүүнээс хасах эсэхийг шийдвэрлэх.
9.10.10. Холбооны өмч, хөрөнгө санхүүг ашиглахтай холбоотой шийдвэр гаргах, гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох, гэрээ байгуулах,
9.10.11. Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах,
9.10.12. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг тогтоон батлах,
9.10.13. Холбооны гадаад харилцаа, олон улс дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр түүний байгууллагуудтай төлөөлөн уулзах,
9.10.14. Гишүүний гэрчилгээ, батламжийн загварыг батлах,
9.10.15. Холбооны гишүүдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, гарсан шийдвэрийг гомдол гаргагчид тухай бүр мэдэгдэх.
9.11. Удирдах зөвлөлийн Дарга буюу Ерөнхийлөгчийн эрх, үүрэг.
9.11.1. Удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн хурлыг даргалж, удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна.
9.11.2. Холбооны гишүүнийг гэрчилгээ, батламжид гарын үсэг зурж, гишүүнээр элсүүлэх,
9.11.3. Холбоог дотоод, гадаадад төлөөлнө.
9.11.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах,
9.11.5. Удирдах зөвлөлийн гишүүний орох, гарах асуудлыг шийдвэрлэх,
9.12. Удирдах зөвлөлийн гишүүний эрхийг доорх тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлаар түдгэлзүүлнэ:
9.12.1. Энэхүү дүрэм, бусад журам, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд,
9.12.2. Холбооны үйл ажиллагааг гутаан доромжлох, олон нийтэд буруу ташаа, сөрөг мэдээлэл хүргэх,
9.12.3. Жилийн зэлжит хурлын 50 хувиас илүүг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах.
9.13. Удирдах зөвлөлийн гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд түүний оронд түр гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар дараагийн Бүх гишүүдийн хурал хийгдэх хүртэл түр томилон ажиллуулж болно.10.1. Холбооны гишүүнээр дүрмийн 10.2-т заасан шаардлагыг хангасан дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн хуулийн этгээд /компани/-ээс бүрдэнэ.
10.2. Холбооны гишүүнээр элсэхэд дараах шаардлагыг тавих бөгөөд, дор дурдсан шаардлагуудыг хангасан гэдгээ баталж, баримт бичгийг бүрдүүлэн ажлын албанд хүсэлт гаргана. Үүнд:
10.2.1. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байх. Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлдэггүй компанид энэхүү заалт хамаарахгүй.
10.2.2. Тохирлын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх.
10.2.3. Компанийн нэр дээр авто баазтай байх, /Өөрийн эзэмшлийн кемп, газар эзэмших эсхүл түрээсийн гэрээ/
10.2.4. Тээврийн хэрэгсэл нь өөрийн өмчлөлд байгааг нотлох татварын тодорхойлолт /машины тоо, дэлгэрэнгүй мэдээлэл/
10.2.5. Компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар,
10.2.6. Бусад материалыг шаардан гаргуулж авч болно.
10.3. Холбооны гишүүнээр элсүүлэхэд дээрх шаардлагын тавихын зэрэгцээ тусгайлсан журмаар зохицуулна.
10.4. Гишүүний шаардлага хангаж байгаа хуулийн этгээдийг гишүүнээр элсүүлэх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.5. Дээрх баримт бичгийг бүрдэл бүрэн, шаардлага хангаж байгаа тохиолдолд хүсэлтийг гаргаснаас хойш хуралдах удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүнээр элсүүлж, удирдах зөвлөлийн дарга гэрчилгээ, батламжийг олгоно.
10.6. Гишүүний бүртгэлийг Холбооны ажлын алба хариуцаж, бүртгэлийг хөтлөнө.
10.7. Холбооны гишүүнд элсэж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ, батламж авч, эхний 3 сарын гишүүний хураамжийг төлснөөр гишүүний эрх, үүрэг үүснэ.
10.8. Холбооны гишүүн дараах эрх, үүргийг хүлээнэ.
10.8.1. Холбооноос тогтоосон гишүүний хураамжийг сар бүрийн 10-ны өдөр харилцах дансанд төлөх үүрэгтэй.
10.8.2. Холбооны үйл ажиллагаа, үндсэн чиглэл, бодлого боловсруулахад шууд болон төлөөллөөр дамжуулан үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, шаардлага тавих,
10.8.3. Холбооны дүрмийн өөрчлөлт, үйл ажиллагаанд санал өгөх,
10.8.4. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх, сонгогдох, татгалзах, төлөөллөөрөө дамжуулан тэдгээрийг сонгох,
10.8.5. Холбооны үйл ажиллагаа нь хууль, дүрэм журмын дагуу явагдахгүй байна гэж үзвэл үндэслэл бүхий гомдлыг зохих этгээдэд гаргах, шийдвэрлүүлэх,
10.8.6. Холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлантай танилцах,
10.8.7. Холбооны дүрэмж, журмыг сахин баримталж ажиллах. Үйл ажиллагааны чиг баримтлал, бодлого, шийдвэрийг дэмжин хэрэгжүүлэх, хамт олондоо сурталчлах, холбооны гишүүний эгнээг өргөжүүлэхэд оролцох,
10.8.8. Ашиг сонирхлоо хамтран хамгаалах, гишүүд хоорондын харилцааг бэхжүүлэх, бие биеэ хүндлэх, нэгдлийг бэхжүүлэх,
10.8.9. Холбооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, нэр хүндийг хамгаалахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагааг явуулах,
10.8.10. Өөрт эрх олгогдоогүй асуудлаар холбоог төлөөлөх, мэдэгдэл хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
10.9. Дараах тохиолдлуудад гишүүний эрх, үүрэг дуусгавар болно.
10.9.1. Холбооны гишүүнээс гарах хүсэлтээ гаргасан,
10.9.2. Холбооны дүрэм, журам зөрчсөн, эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан нь тогтоогдож гишүүнээс хасах шийдвэр гарсан,
10.10. Холбооны гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлийг Удирдах зөвлөлд бичгээр гаргах ба хүсэлтийг ажлын 14 хоногийн дотор удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
10.11. Өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзсан тохиолдолд дахин элсэх хүсэлтийг 1 жилийн дараа гаргах эрхтэй. Ингэхдээ өмнө гишүүнээр элсэхэд тавьж байсан шаардлагыг мөн адил хангасан байна.11.1. Холбооны гүйцэтгэх захирал нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн Удирдах зөвлөлийн өмнө ажлаа хариуцна.
11.2. Удирдах зөвлөл олонхийн санал авсан нэр дэвшигчийг 2 жилийн хугацаагаар гүйцэтгэх захирлаар сонгон, томилно.
11.3. Гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
11.3.1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөлийн тушаал, шийдвэрийн хүрээнд удирдан явуулна.
11.3.2. Ажлын албаны орон тоог батлуулж, ажилчидтай хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд байгуулж, ажилтнуудыг томилж, чөлөөлөх,
11.3.3. Ажлын жилийн болон улирлын төлөвлөгөө, холбогдох төсвийг гарган Удирдах зөвлөлд танилцуулан батлуулах, гүйцэтгэх,
11.3.4. Үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гарган Удирдах зөвлөлд танилцуулах,
11.3.5. Үр нөлөөтэй, тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах үүрэгтэй.
11.3.6. Аливаа улс төр, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат бус байж, зөвхөн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг замгсаалах,
11.3.7. Гэрээгээр тохирсон цалин хөлс, хангамжийг эдлэх,
11.3.8. Удирдах зөвлөлийн баталсан хэмжээ хязгаарын хүрээнд холбооны төсөв, үйл ажиллагааны зардлыг удирдан зохион байгуулж ажиллана.
11.3.9. Холбоонд гишүүнээр элсүүлэх, холбооны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, төрийн эрх бүхий байгууллагуудтай харилцах, шинэ санал санаачлагыг дэвшүүлэн ажиллах үүрэгтэй.12.1. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш ирцтэйгээр хуралдаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдсонд тооцож, баталсан тогтоол гаргана.
12.2. Саналын тоо тэнцвэл хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчид дахин санал хурааж 13.1-д заасан журмаар баталгаажуулна.
12.3. Гүйцэтгэх захирал чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, гэрээг цуцалсан тохиолдолд түүний ажлыг Удирдах зөвлөл ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээн авч, тооцоог хийж дуусгана.13.1. Холбоо нь ажлын албатай байна. Ажлын албаны гишүүдтэй гүйцэтгэх захирал гэрээ байгуулан ажиллана.
13.2. Ажлын алба нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, сургалт, судалгааг тогтмол хийж гүйцэтгэнэ.
13.3.Орон тооны ажлын албыг удирдлагаар хангаж, өдөр тутмын гүйцэтгэлийг гүйцэтгэх захирал хариуцах ба ажлын алба нь дор дурдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
13.3.1. Холбооны бүх гишүүдийн бүртгэлийг хариуцаж, гишүүдийн татвар төлөлтөд хяналт тавих, цаг тухай бүрд нь бүрдүүлэх,
13.3.2. Холбооны мэдээлэл, бичиг баримт, архив хөтлөлтийг журмын дагуу үйлдэх, тамга, тэмдэгийг хууль, журмын дагуу хэрэглэх, хадгалах,
13.3.3. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хэлэлцэх асуудлаар судалгаа, мэдээлэл гарган өгөх, хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг бэлтгэх, ажлын албыг хариуцах,
13.3.4. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн аливаа хурал уулзалтуудын тэмдэглэл хөтлөн, архивлах,
13.3.5. Бүх гишүүдийн хурал, уулзалт, гишүүдэд чиглэсэн арга хэмжээний үйл явцыг баримтжуулж, хурлын тэмдэглэл хөтлөх,
13.3.6. Холбооны бүх үйл ажиллагааг Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, бүх гишүүдэд ил тод мэдээлж байх.14.1. Холбооны дотоод хяналтыг аливаа байгууллага, албан тушаалтан, хувь хүний ашиг сонирхлоос ангид, ёс зүйн дүрмийг чандлан барьж Хяналтын хороо хэрэгжүүлэх бөгөөд Бүх гишүүдээс сонгогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй гишүүдээс бүрдэнэ.
14.2. Хяналтын хороо 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны байна. Хяналтын хорооны гишүүдийг 2 жилийн хугацаатай сонгоно.
14.3. Хяналтын хороонд санхүү захиран зарцуулах эрх бүхий ажилтан орохыг хориглоно.
14.4. Хяналтын хорооны даргыг Хяналтын хорооны гишүүд нууцаар санал хурааж сонгоно.
14.5. Хяналтын хорооны шийдвэр тогтоол байх бөгөөд дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
14.6. Үзлэг шалгалтыг зохион байгуулахдаа гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь оролцсон байна.
14.7. Хяналтын хороо нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
14.7.1. Холбооны дүрэм, Удирдах Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хянах,
14.7.2. Санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, ёс зүйн хяналт тавих,
14.7.3. Холбооны гишүүдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу ажиллана.
14.7.4. Дүрмээр зохицуулагдсан үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар ажлын алба болон холбогдох байгууллага хүмүүсээс мэдээлэл гаргуулж авах, баримт бичигт үзлэг хийх,
14.8. Хяналт шалгалтын ажлыг ажлын албанд жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус шалгалтыг хийж болно.
14.9. Холбооны сонгуульт ажилтны ёс зүйн асуудлыг шийдвэрлүүлэхээр асуудал оруулж болно.
14.10. Хяналтын зөвлөлийн гишүүдийг нийт гишүүдээс санал хураалтаар сонгох бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Хяналтын хорооны гишүүнээр сонгогдсонд тооцож, батална.
14.11. Хугацаанаас өмнө татгалзсан Хяналтын зөвлөлийн гишүүний орон тоонд Сонгуулийг зохион байгуулж, дараагийн гишүүнийг дүрэмд заасан журмаар сонгоно.15.1. Холбоо нь Монгол Улсын Аудитын тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулна.
15.2. Холбооны удирдах зөвлөл аудитын тайлан гаргуулах шийдвэрийг гаргаж, хяналт тавьж ажиллана.
15.3. Холбооны жил бүрийн санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын байгууллагын тайлантай Удирдах зөвлөлийн хурал танилцаж, гүйцэтгэх захирал, ажлын албанд үүрэг чиглэл өгч ажиллана.
15.4. Холбооны үйл ажиллагаанд хяналтын зөвлөл энэхүү журамд заасны дагуу хяналт тавьж ажиллана.
15.5. Ажлын тайлагнал: Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь Бүх гишүүдийн хуралд хурлын чөлөө цагт хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана. Гүйцэтгэх захирал, ажлын алба нь Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчид ажлаа тайлагнана.17.1. Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвараас бүрдсэн, өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан эдийн болон эдийн бус хөрөнгөтэй байна. Хөрөнгийг Холбооны үйл ажиллагаанд зарцуулна.
17.2. Холбооны санхүү, өмч хөрөнгийг доорх чиглэлд Удирдах зөвлөл шийдвэр гаргаж зарцуулна.
17.2.1. Холбооны үндсэн зорилго, зорилтын хүрээнд гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах,
17.2.2. Гишүүдийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, холбооны хурал, уулзалтад, томилолтоор ажиллах ажил, үйлчилгээнд.
17.2.3. Гадаад болон дотоодын "Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг”, хуулийн зөвлөх үйлчилгээ авах,
17.2.4. Гишүүдийг идэвхжүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээг зохион байгуулах,
17.2.5. Холбооны үйл ажиллагааг сурталчлах зорилготой гадаад, дотоод PR арга хэмжээ,
17.2.6. Холбооны үндсэн эрхлэх үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулна.
17.2.7. Холбоо нь аливаа ивээн тэтгэлэг, хандив, тусламж өгөхийг хориглоно.
17.3. Холбооны өмч хөрөнгө нь халдашгүй байна. Бүх гишүүдэд хөрөнгийг зарцуулалтын талаар мэдээлнэ.
17.4.Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийн бүртгэл хөтөлнө.
17.5. Холбооны өмч хөрөнгийг ашиглаж, шамшигдуулсан, үрэгдүүлсэн, завшсан, залилсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдэд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгуулна. Шаардлагатай бол шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.17.1. Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвараас бүрдсэн, өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан эдийн болон эдийн бус хөрөнгөтэй байна. Хөрөнгийг Холбооны үйл ажиллагаанд зарцуулна.
17.2. Холбооны санхүү, өмч хөрөнгийг доорх чиглэлд Удирдах зөвлөл шийдвэр гаргаж зарцуулна.
17.2.1. Холбооны үндсэн зорилго, зорилтын хүрээнд гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах,
17.2.2. Гишүүдийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалт, холбооны хурал, уулзалтад, томилолтоор ажиллах ажил, үйлчилгээнд.
17.2.3. Гадаад болон дотоодын "Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг”, хуулийн зөвлөх үйлчилгээ авах,
17.2.4. Гишүүдийг идэвхжүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээг зохион байгуулах,
17.2.5. Холбооны үйл ажиллагааг сурталчлах зорилготой гадаад, дотоод PR арга хэмжээ,
17.2.6. Холбооны үндсэн эрхлэх үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулна.
17.2.7. Холбоо нь аливаа ивээн тэтгэлэг, хандив, тусламж өгөхийг хориглоно.
17.3. Холбооны өмч хөрөнгө нь халдашгүй байна. Бүх гишүүдэд хөрөнгийг зарцуулалтын талаар мэдээлнэ.
17.4.Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийн бүртгэл хөтөлнө.
17.5. Холбооны өмч хөрөнгийг ашиглаж, шамшигдуулсан, үрэгдүүлсэн, завшсан, залилсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдэд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгуулна. Шаардлагатай бол шүүх, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.18.1. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бүх гишүүдийн 2/1, Удирдах зөвлөлийн 3/2 нь гаргасан тохиолдолд гаргасан саналыг бүх гишүүдэд танилцуулна.
18.2. Дүрмийн өөрчлөлтийн танилцуулга хийгдсэний дараагаар Бүх гишүүдийн зэлжит бус хурлыг Удирдах зөвлөл тогтоол гарган зарлан хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэнэ.
18.3. Дүрэмд нэмэлт, хасалт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулбал тухайн зүйл заалтад нь тэмдэглэгээ хийж, өөрчлөлт оруулсан хуралдааны дугаар, огноог хашилтад тэмдэглэж, Шинээр нэмэгдсэн зүйл заалтад тухайн бүлэг зүйл заалтын дарааллын дагуу дугаар өгнө.
18.4. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
18.5. Холбооны Сонгуулийг Сонгуулийн хороо зохион байгуулна. Сонгуулийг “Сонгуулийн журам”-ын дагуу зохион байгуулна.19.1. Холбоог өөрчлөх байгуулах, татан буулгах асуудлыг Бүх гишүүдийн үнэмлэхүй олонхи дэмжсэн санал гаргасан тохиолдолд Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
19.2. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Бүх гишүүдийн үнэмлэхүй олонхи саналаар дэмжигдсэн бол тогтоол гаргаж өөрчлөн байгуулж, татан буулгах шийдвэр гаргана.
19.3. Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан. Мөн үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан бол татан буулгана.
19.4. Энэ тохиолдолд хууль, тогтоомжид зааснаар бүх тооцоог хийж, зээл, зээлийн хүүгийн төлбөр, байгууллагуудын өр, авлагыг барагдуулсны дараа үлдсэн өмч хөрөнгийг татан буулгах Бүх гишүүдийн хурал шийдвэрлэсний дагуу зарцуулна.
19.5. Энэхүү дүрэм нь батлагдсан өдрөөс эхлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилнэ.1. “АБДМ Арвижих” ХХК
2. “Алсын Жим” ХХК
3. “Ар Чавчар” ХХК
4. “Арвин Хишиг Логистик” ХХК
5. “Баян Өгий Зэгст” ХХК
6. “Биг Фрейт” ХХК
7. “Буян Өлзий Хур Транс” ХХК
8. “Галба Транс” ХХК
9. “Говь Транс Ложистикс” ХХК
10. “Говь Транс” ХХК
11. “Голден фрейт” ХХК
12. “Гэрэлт Дөл Транс” ХХК
13. “И Би И Эм” ХХК
14. “Икс Эм Си” ХХК
15. “Их Аяны Жолоо” ХХК
16. “МНТК моторс” ХХК
17. “Пик Урал” ХХК
18. “Соргийн Говь” ХХК
19. “Тав” ХК
20. “Туушин Авто Тээвэр” ХХК
21. “Түмэн Ложистик” ХХК
22. “Хосмөнгөн Жолоо” ХХК
23. “Шанх Ложистик” ХХК
24. “Шанх Транс” ХХК
25. “Эм Эн Эн Ти” ХХК
26. “Эс Би Транс” ХХК
27. “ЭСДЭ” ХХК
28. “Мэнд Транс” ХХК
29. “Бейбен Транс” ХХК
30. “Синотрак Хово Транс” ХХК
31. “Говь Ориент” ХХК
32. “Тив Транс” ХХК
33. “МТС Трейд” ХХК
34. “Эрдэнэс Тээвэр Нэгдэл” ХХК
35. “Ээлий Цагаан Харгуй” ХХК
36. “Юу Жи Би” ХХК
37. “Сайнсайхан Ложистикс” ХХК
38. “Баян Овоо Хайрхан Транс” ХХК
39. “Жавхлант Жолоо” ХХК
40. “Бөзөн Баян Цахирт” ХХК
41. “Хонгор Бээс Транс” ХХК
42. “Монгол Тээврийн Ирээдүй” НҮТББ
43. “Далан Гол” ХХК
44. “Хайрхан Холбоо” ГҮТББ
45. “Өмнөговь Аймгийн Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо” НҮТББ
46. “Мөнх Өсөх Зам” ХХК
47. “Баялаг Ложистик Транс” ХХК
48. “Таван Толгой Тээврийн Нэгдэл” ХХК