top of page
MATA Гишүүнчлэл
Монголын Ачаа Тээврийн Ассоциаци ГҮТББ-ын гишүүн байгууллага нь салбарын бодлого, хууль, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, мэргэжил дээшлүүлэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авах, шийдвэр гаргах чухал үйл явцад оролцох, салбарын стандартад нөлөөлөх боломж эдэлнэ.
Гишүүнээр элсэх хүсэлт
Таны хүсэлтийг хүлээн авлаа. Баярлалаа!
Гишүүнээр элсэх журам
"Монголын Ачаа Тээврийн Ассоциаци" ГҮТББ-д гишүүнээр элсэхэд дараах шаардлагыг хангасан байна.
10.1. Холбооны гишүүнээр дүрмийн 10.2-т заасан шаардлагыг хангасан дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн хуулийн этгээд /компани/-ээс бүрдэнэ.
10.2. Холбооны гишүүнээр элсэхэд дараах шаардлагыг тавих бөгөөд, дор дурдсан шаардлагуудыг хангасан гэдгээ баталж, баримт бичгийг бүрдүүлэн ажлын албанд хүсэлт гаргана. Үүнд:
10.2.1. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч байх. Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлдэггүй компанид энэхүү заалт хамаарахгүй.
10.2.2. Тохирлын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
10.2.3. Компанийн нэр дээр авто баазтай байх /Өөрийн эзэмшлийн кемп, газар эзэмших эсхүл түрээсийн гэрээ/;
10.2.4. Тээврийн хэрэгсэл нь өөрийн өмчлөлд байгааг нотлох татварын тодорхойлолт /машины тоо, дэлгэрэнгүй мэдээлэл/;
10.2.5. Компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
10.2.6. Бусад материалыг шаардан гаргуулж авч болно.
10.3. Холбооны гишүүнээр элсүүлэхэд дээрх шаардлагын тавихын зэрэгцээ тусгайлсан журмаар зохицуулна.
10.4. Гишүүний шаардлага хангаж байгаа хуулийн этгээдийг гишүүнээр элсүүлэх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.5. Дээрх баримт бичгийг бүрдэл бүрэн, шаардлага хангаж байгаа тохиолдолд хүсэлтийг гаргаснаас хойш хуралдах удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүнээр элсүүлж, удирдах зөвлөлийн дарга гэрчилгээ, батламжийг олгоно.
10.6. Гишүүний бүртгэлийг Холбооны ажлын алба хариуцаж, бүртгэлийг хөтлөнө.
10.7. Холбооны гишүүнд элсэж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ, батламж авч, эхний 3 сарын гишүүний хураамжийг төлснөөр гишүүний эрх, үүрэг үүснэ.
bottom of page