top of page

57,077 тн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн мидлинг тээвэрлэлээ

Эх сурвалж: www.news.mn

"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 11 ДҮГЭЭР САРД 57,077 ТН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙН МИДЛИНГ ТЭЭВЭРЛЭЛЭЭ.


“Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрөгч 11 дүгээр сард 215 вагоноор 57,077 тн, энэ оны байдлаар 366,220 тн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн мидлинг тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.

Харин 2024 онд нийт 540,000 тн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн мидлинг тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.



-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, замын аюулгүй найдвартай байдал яригддаг. Сүүлийн жилүүдэд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, замын их засвар хир хийгдэв.  

-2022 онд ковид цар тахал, тарифын алдагдлын улмаас УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас гол замын 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийсэн. Тэгвэл 2023 онд ОХУ, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын хөрөнгө оруулалтад дүйцүүлж гол замын таван зүтгүүр нийлүүлэхээр тохирсон. Ер нь сүүлийн жилүүдэд гол замын өндөр хүчин чадалтай 20 гаруй зүтгүүр худалдан авч парк шинэчлэлт хийгдсэн.

Эдгээр зүтгүүрээр парк шинэчлэлт хийгдсэнээр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах боломж нэмэгдсэн. 

Замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд  Замын-Үүд 2 – Шаргын овоо хооронд 14,2 км  хос зам барьж, Эмээлт, Цомог зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Тэгвэл 2023 онд  Дулаан-Ерөө хоорондын 11,7 км замд их засвар хийснээс гадна гол замын 72-р км-т болон 334-р км-т шинэ гүүр барьж тухайн хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд гол замын 25-р км-т болон 379-р км-т, Дархан2 – Шарын гол хоорондын салбар замын 42 км-т автомашин нэвтрэх хонгилон гарцыг барьснаас гадна ус зайлуулах таван төмөр бетон хоолойг томсгон шинэчилж, долоон төмөр бетон хоолойг шинээр барилаа.

-2023 онд ЗТХЯ  салбарынхаа харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт УБТЗ-д хир хэрэгжиж байна вэ?

-УБТЗ-ын хувьд ачаа тээврийн үйлчилгээний цахим систем болон Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар хүртээмж дээшилж, ил тод нээлттэй байдал хангагдах юм. Өнөөдрийн байдлаар, ачаа тээврийн үйлчилгээний цахим системээр 560 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйлчлүүлж байгаа бол зорчигчийн галт тэрэгний онлайн цахим тасалбар худалдаалалт 60 шахам хувьд хүрээд байна.УБТЗ-ын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан болгох ажлыг цаашид ч эрчимтэй үргэлжлүүлнэ. 

-УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. 16 мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь давхар шийдэж авч явна гэдэг амаргүй. Хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх талаар 2023 онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаараа ярина уу?

-2023 онд Хүний нөөцийн оновчтой зөв бодлого боловсруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч хэд хэдэн шинэчлэлт өөрчлөлтийг  хийж хэрэгжүүллээ. Үүний тодорхой жишээ бол цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. 2022 онд санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан ч төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 11,2 хувиар нэмэгдүүлж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгосон. Харин 2023 онд нийт төмөр замчдынхаа сарын дундаж цалин хөлсийг дунджаар 15 хувиар нэмэгдүүллээ. Цалин хөлсний системийн шинэчлэлийг цаашид улам эрчимжүүлэх болно.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, урамшуулж алдаршуулах, шагналын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилгоор нийгэмлэгийн шагналын журамд 2016 оноос хойш 7 жил шахам хугацаанд өөрчлөлт ороогүй байсныг өөрчилж шинэчиллээ.

Ингэхдээ нийгэмлэгийн бүх шагналыг дагалдаж олгодог мөнгөн шагналын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс гадна загвар өнгө үзэмжийг ч сайжруулж шинэчилсэн.

Үүнээс гадна нийгэмлэгт тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шагналын шинэчилсэн журамд “УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналыг шинээр бий болгож, нийгэмлэгт 5-аас дээш жил ажилласан ажилтан бүрд таван жил тутам 500.000-3.500.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ажилласан жилээр тооцож олгохоор шийдвэрлэсэн..

Мөн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг баталж, говийн бүсэд ажиллаж буй  төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. Уг хөтөлбөрт төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар өөр олон заалтууд орсон. 



bottom of page