top of page
poster-0-01.jpg

Монголын Ачаа Тээврийн Ассоциаци

ГИШҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөгжлийн төлөө хамтдаа

“Монголын Ачаа Тээврийн Ассоциаци" ГҮТББ-ын эрхэм зорилго нь Монголын эрдэс баялгийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй гишүүн компаниудын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх, Авто тээврийн хууль, тогтоомж тэдгээрийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлж, тээвэр эрхлэгчдийн нэгдмэл байдлыг хангах, гишүүдийнхээ зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

Монголын ачаа тээврийн салбар

ЧИГ ҮҮРЭГ

Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаална.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

МАТА

48 гишүүдтэй

  • Автотээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад судалгаа, дүн шинжилгээ хийх

  • Бусад холбоодтой нийтлэг эрх ашгийн хүрээнд нягт хамтран ажиллах

  • Автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөжглийн чиг хандлагын асуудлаар Төрийн байгууллага, ААН-үүдтэй хамтран ажиллах

  • Гишүүдийнхэ зөрчигдөж болзошгүй, зөрчигдсөн эрх ашгийг нь хамгаалах

  • Автотээврийн салбарт гарч буй хүнд суртал, авилгатай тэмцэх  

  • Монгол Улсын автотээврийн салбарт шинэчлэлт хийх, хөгжүүлэх чиглэлээр санаачлага гарган ажиллах

Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ
МАТА байгууллаыгн зарчим

ЗАРЧИМ

Үйл ажиллагаа

Ил тод, нээлттэй байна.

Оролцоо

Эрх тэгш байна.

4.1. Холбооны дүрэм, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, дүрэм, журмуудтай үйл ажиллагаа, дүрэм журмаа уялдуулж ажиллана.

4.2. Бүхий л үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулна. Албан ёсны мэдээллийн суваг нь цахим хуудас байна.

4.3. Бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх, тэдний төлөөлөх бөгөөд үйл ажиллагаандаа нийт гишүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрмэлзэнэ.

4.4. Холбооны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хамтын удирдлагын зарчмыг баримталж, олонхийн саналаар шийдвэр гаргах ба энэхүү шийдвэрийг бүх түвшинд мөрдөж ажиллана.

4.5. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

Үе шат

2018-2026 он

Тээврийн салбар нь улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд тус салбарт автотээвэр зонхилох үүрэг гүйцэтгэж байна. 2018 оны байдлаар тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн ачаа, зорчигч тээврийн гүйцэтгэлээс харахад улсын хэмжээний ачаа тээврийн 65 гаруй, зорчигч тээврийн 98.7 хувийг ...

Ачаа тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Автотээврийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиуд

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай;

  • Автотээврийн тухай

Мэдээ

СҮҮЛД НЭМЭГДСЭН

bottom of page